logo
Ц.Нямдорж: Талийгаачийн эд эсийн шинжилгээний хариу нэлээн удаж гарна

Ц.Нямдорж: Талийгаачийн эд эсийн шинжилгээний хариу нэлээн удаж гарна

2019/05/30
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү тавдугаар сарын 17-ны өдөр 19:00 цагийн орчимд Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан. Талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх харсан байдаг. Талийгаач тэр өдөр “Торгоны зам" олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15:00-18:00 цагийн хооронд оролцсон байдаг.
Уг хэргийг шалгаж буй шүүх хяналтын байгууллагынханд улс төрчдийн зүгээс дарамт шахалт үзүүлж байна гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлаар  Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Надад тийм зүйл дуулдаагүй. Худал мэдээлэл байх." Прокурор, шалгаж байгаа газрууд мэдээлэл хийх ёстой. Ном журмаараа шалгагдаж байгаа гэж ойлгож байгаа. Шинжилгээний хариу жаахан удах байх. Гистологийн буюу эд эсийн шинжилгээний хариу ном журмаараа бол нэлээн хэд хонож байж гардаг.  Надад бол дарамт шахалт ирж байна гэсэн мэдээлэл ирээгүй байна." гэлээ.

Сэтгэгдэлүүд

Дээш