logo
Нөөцийн мах ирэх сард худалдаад гарна

Нөөцийн мах ирэх сард худалдаад гарна

2013/11/30
Нөөцийн махыг ирэх сарын 25-ны өдрөөс эхлэн худалдах юм байна.  “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд нийт 446.1 тонн бөгөөд үүнээс 50 гаруй хувийг нь хонины мах, 35 хувийг нь ямааны мах, харин 15 хувийг нь үхрийн мах байхаар тооцоолжээ.

Махны нөөц бэлтгэхэд зориулан Засгийн газраас мах бэлтгэх компаниудад зориулж 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна.

Түүнчлэн ҮХААЯ болон Монголбанкны мэдээлж байгаагаар 2013 онд “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсний дүнд махны үнэ тогтворжиж, инфляцийн түвшинд эзлэх махны хувийн жин өнгөрсөн онтой харьцуулахад 10.4 хувиар буурчээ.

Сэтгэгдэлүүд

Дээш