logo
Sync хамтлагийн залуус хувийн амьдралаа төвхнүүлээд зав муутай байна

Sync хамтлагийн залуус хувийн амьдралаа төвхнүүлээд зав муутай байна

2013/07/09
Sync хамтлагийн залуус сүүлийн үед нэлээн чимээгүйхэн амьдарч байгаа сурагтай. Тэд өөр өөрсдийн хувийн амьдралаа төвхнүүлээд жаахан зав муутай гүйж яваа гэнэ шүү. Хамтлагийн гишүүн Энхүүш хэдхэн хоногийн дараа аав болох нь. Тэрээр халамжтай эцэг, халамжтай хань болох бэлтгэл ажилаа хийгээд, мөн уран бүтээлээ ч туурвиад тун чиг завгүй явж байгаа аж. Энхүүшийн хувьд хүүхэд бүр л хөөрхөн учраас ямар хүүхэд байх нь хамаагүй, гэхдээ хүйсийг нь мэдэж байгаа хэмээн нэгэнтэй өгүүлээд авсан. 

Хамтлагийн хувьд одоогийн байдлаар ээжийн тухай сайхан уянгын дуу, хөнгөн транс хэмнэлтэй хайрын дуу, түүнчлэн хэзээний л дуулж уянгалуулдаг уянгын хайрын дуу бэлэн байгаа ажээ. Тэд тун удахгүй эдгээр дуунуудаа клипжүүлэн фенүүддээ гэнэтийн бэлэг барихаар зэхэж байгаа гэсэн.  Ямартаа ч Монголын хөвгүүдийн хамтлаг дундаа өөрсдийн гэсэн орон зайгаа аль хэдийнэ олж авсан тус хамтлагийнхан "Бид хэзээ ч тарахгүй" хэмээн ам бардам ярьж байсан шүү.

 

Ц.Ану www.shuum.mn

Сэтгэгдэлүүд

Дээш