logo
Эдвард Сноуден Шереметьево буудлын транзит бүсэд байсан хэвээр байна

Эдвард Сноуден Шереметьево буудлын транзит бүсэд байсан хэвээр байна

2013/06/27
АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден америкийн эрх баригчдын хүчингүй болгосон паспортын улмаас “Шереметьево” олон улсын нисэх  онгоцны буудлын транзит бүсэд үлдэх болоод байна. Учир нь Сноуден нь түүнийг гэрчлэх баримт бичиггүйн улмаас Орос улсад орж чадахгүй, тийз худалдан ававах боломжгүй болжээ. хэдийгээр  АНУ-ын эрх баригчид түүнийг ОХУ-ын засаг захиргаа өөрийн орноос албадан гаргана гэж найдаж байсан боловч одоогоор тоймтой арга хэмжээ аваагүй байна. Нөгөөтэйгүүр  АНУ нь Орос улстай харилцаа муудахыг хүсэхгүй байгаа нь АНУ-ын эрх баригчдаас шийдвэртэй арга хэмжээ авах боломжийг боогдуулж байгаа бололтой. Үүний өмнө Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ, Сноуден үнэхээр Шереметьево дээр ирсэн, тэр онгоцны буудлын транзит бүсэд байсан хэвээр байна. Тэр Орос улсын хилийг зөрчөөгүй гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэлүүд

Дээш