logo
Бахархахгүй байхын аргагүй эгч, дүү хоёр маргааш эх орондоо ирнэ

Бахархахгүй байхын аргагүй эгч, дүү хоёр маргааш эх орондоо ирнэ

2013/06/25
Дэлхийн сонгодог урлагийн өлгий нутаг болох Итали улсад зохион байгуулсан Олон улсын “Euterpe” хөгжмийн 15 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн тавдугаар сард болсон билээ. Тус наадамд Монголыг төлөөлөн анх удаа оролцсон арван настай М.Анужин, таван настай М.Анунгоо нар алт, мөнгөн медаль хүртсэн тухай баяртай мэдээг бид өмнө нь  дуулгаж байсан. Тэгвэл тэрхүү гайхалтай авьяаслаг түүгээр ч зогсохгүй  сонгодог урлагт цахиур хагалж яваа эгч, дүүс маргааш эх орондоо ирэхээр болжээ. Тэд зургадугаар сараас хойш олон улсын хоёр ч тэмцээнд оролцсон бөгөөд нэлээдгүй өндөр амжилт гаргасан гэнэ. Тэд эх орондоо ирээд энэ тухайгаа аав ээж, ард түмэндээ  дуулгахаар догдолж яарсаар байгаа сурагтай.

Ц.Ану

Сэтгэгдэлүүд

Дээш