logo
Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

2013/06/25
Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүд төгсөлтийн баяр тэмдэглэх, иргэд гэр бүл, хамт олноороо аялал зугаалгаар явах нь ихэсч байна. Үүнтэй зэрэгцэн усархаг бороо орсноор томоохон голын усны түвшин  нэмэгддэг. Иймд та бүхэн аялал, зугаалга, аян замд гарахдаа цаг агаарын мэдээллийг сонсож, гол мөрний эрэг хавиар буудаллахгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, усны түвшин нэмэгдсэн үед загасчлахгүй байх, үерлэсэн гол усанд орохгүй байхыг сэрэмжлүүлж  байна.
       Хүүхдүүд үнэтэй утас, эд зүйлс хэрэглэж байгаа нь хулгайлах болон дээрэмэх гэмт хэрэгт өртөж хохирох шалтгаан болж байгаад анхаармаар байна.
        Явган зорчигч хүүхдүүд зам тээврийн осолд ихэнхдээ зам хөндлөн гарах гэж байгаад зам тээврийн осолд өртдөг.
 Иймд дараах шалтгаануудаас урьдчилан сэргийлээрэй:
        - Замын зорчих хэсэг дээр тоглохгүй байх;
        - Гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарахгүй байх;
        - Харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
        - Тээврийн хэрэгслийн урдуур гарцгүй газраар гүйхгүй байх;
       - Чихэвчний хөгжим сонсох, мессеж бичих гэх зэргээр анхаарал сарниулах үйлдэл хийж зам хөндлөн гарахгүй байхыг тус тус анхааруулж байна.

 МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГААНЫ ТӨВ

Сэтгэгдэлүүд

Дээш