logo
Оросын сэтгүүлчид Сирийн босогчид химийн зэвсэг хэрэглэснийг нотлох баримтуудыг НҮБ-д ирүүлжээ

Оросын сэтгүүлчид Сирийн босогчид химийн зэвсэг хэрэглэснийг нотлох баримтуудыг НҮБ-д ирүүлжээ

2013/05/25
Сирид очсон оросын сэтгүүлчид 3-р сарын 19-нд Халеба хотын орчимд химийн дайралт хийсэн байж болзошгүй сирийн босогчдын тухай баримтуудыг НҮБ-ын нарийн бичгийн даргын газарт дамжуулсан байна. Үүнийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Фархан Хак баталжээ. Түүний ярьснаар энэ мэдээллийг Сирид үй олноор нь утсгах зэвсгийг хэрэглэсэн гэдгийг мөрдөн шалгаж байгаа шинжээчдийн удирдагч Окс Сельстрём илгээсэн гэв.

3-р сарын сүүлээр Дамаск НҮБ-ын нарийн бичгийн газар босогчдыг химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлсэн. Сэтгүүлчдийн нотлож байгаагаар бол  хордуулах бодисуудыг ашигласан тухай баримтыг газар дээр нь хийсэн бичглэгүүдээс гадна хохирогчид болон нас барагсдыг хүргэж ирсэн гэрчүүд, эмч нар, Халебын их сургуулийн шинжээчдийн гэрчийн мэдүүлгүүдээс харж болно гэжээ.

үүний үр дүнд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ бүс нутаг руу тусгай төлөөлөгчдийг илгээв. Гэхдээ Сирийн эрх баригчид  НҮБ нарийн бичгийн даргын газрын шийдвэрээр мөрдөх ажиллагаа явуулах тухай гаргасан шийдвэр нь Сирид химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй болон өөр бусад мэдээлэл тарсаны улмаас  тус улс руу шинжээчдийн багийг оруулахгүй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш