logo
Гадаад иргэнтэй гэр бүл болох олон улсын хурал боллоо

Гадаад иргэнтэй гэр бүл болох олон улсын хурал боллоо

2013/05/03
Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн бодлогын Солонгос дахь төв болох, /KOCUN/ байгууллага, БНСУ-ын Хүйсийн тэгш эрх, гэр бүлийн яамнаас хамтран зохион байгуулсан гадаадын иргэдийн гэр бүлийн бүртгэлийн асуудал хариуцан ажилладаг олон улс орны төрийн албан хаагчдыг   хамруулсан сургалт, олон улсын хурал 4 дүгээр сарын  22-ноос 25-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо болж өнгөрлөө.
Хуралд Монгол Улсаас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын холбогдох албан хаагчид оролцсон бөгөөд Солонгос улсын иргэдтэй ихээр гэрлэдэг Филиппин, Камбож, Монгол, Вьетнам, Узбекистан, Хятад зэрэг улс орнуудын төрийн албан хаагчид хамрагджээ.

Хурлын үеэр Солонгос улсын иргэдтэй гэр бүл болсон гадаадын иргэн, холимог гэр бүлийн талаар болон тус улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогыг холбогдох яамнаас танилцуулсан байна. Мөн оролцогч орнууд Солонгосын соёл амьдралын хэв маягийг судлах, олон улсын гэрлэлт болон олон үндэстнийг дэмждэг төв, холбогдох  яам байгууллагатай танилцахын зэрэгцээ солонгос улсын иргэнтэй амьдарч байгаа цагаач иргэдтэй уулзаж соёлт гэр бүлийн дэмжлэгийн бодлогын талаар харилцан ярилцаж,  санал бодлоо солилцсон байна.
Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн бодлогын Солонгос төв болох /KOCUN/ байгууллага нь Монгол Улсын Хүйсийн тэгш эрхийн төвтэй хамтран ажилладаг бөгөөд цаашид Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Солонгос улс нь 50 сая хүн амтай бөгөөд нийт хүн амынх нь 0,36 хувийг олон соёлт гэр бүл эзэлдэг бөгөөд тус  улсад олон улсын гэрлэлтээр орж ирсэн гадаад эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг Солонгосын соёл иргэншил, зан заншилтай танилцуулж гадаад гэрлэлттэй холбоотой төрийн бодлогыг хүчтэй болгох бодлогыг сайжруулах талаар анхааран ажилладаг улс юм.

Сэтгэгдэлүүд

Дээш