logo
Японы бизнес эрхлэгчид  нутаг дэвсгэрийн маргааны улмаас их хохирол амсчээ

Японы бизнес эрхлэгчид нутаг дэвсгэрийн маргааны улмаас их хохирол амсчээ

2013/04/12
3-р сард японы “TOYOTA” компаниас БНХАУ-д хийсэн нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 12 хувиар буурчээ. Энэ нь Токио, Бээжингийн хоорондын нутаг дэвсгэрийн маргаанаас үүдэлтэй аж. Хятад-японы харилцаа нь Сенкаку /Дяоюйдао/ арлуудыг тойрсон маргаантай холбоотой юм. Цаашид хоёр ороны худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны байдалд мэдрэгдэх болно гэж шинжээчид үзэж байна.

”Тoyota” болон японы бусад автомашин үйлдвэрлэгчид худалдаа хятадын зах зээл дээр буурсан нь хятадын нийт автомашины үйлдвэрлэгчдийн зах зээл өргөжих болсонтой холбоотой. Хятадын статистикийн тоо баримтаар, Хятад улсад автомашины худалдаа нь 2013 оны эхэн үеэс 14 хувиар өсчээ. Ийм тохиолдолд “Тoyota” компани нь хятадын өсөн нэмэгдэж байгаа зах зээл дээрх өөрийн бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар буурч байгаад түгшиж байна. Японы авто аврагын эл байдлыг өрсөлдөгчид болох “Женерал моторс” болон “Фольксваген” овжин ашиглаж байна.

Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар, сөргөлдөөн нь хоёр улсын хувьд шал дэмий утга учиргүй явдал. Худладаа эдийн засгийн харилцааны уналт нь Хятадын хувьд ч, Японы хувьд ч нөлөөтэй байх болно. Хятадын зах зээл бол Японы эдийн засгийг сэргээхэд аврал болж мэдэх юм. Нөгөө талаас БНХАУ -ын удирдагчийн зарласан шинэтгэлийн эдийн засгийг байгуулах бодлого нь гадаадын технологийг, ялангуяа, японыхыг ашиглахад оршиж байгаа.

Евро бүсийн хямралаас болж алдагдал хүлээж байгаа хятадын компаниуд нь Азид идэвхитэй ажиллагаа явуулах төлөвтэй байгаа бөгөөд энэ утгаараа Япон үүнд ирээдүйтэй зах зээл болж мэдэх юм. Дэлхийн зах ззэл дээр тэнцвэргүй байдалтай нүүр тулах тусам Бээжин болон Токио нь эдийн засгийн харилцааг зогсонги байдалд оруулах, ялангуяа, хориг тогтоох нь мухардалтын зам гэдгийг ойлгомоор юм.

Гэтэл талууд өөрсдийн урт хэлнээс болж ийм барьцаанд ороод байна. Сул урсаж байгаа “эдийн засгийн дайн” нь харилцан сэжгүүдийг хурцатгаж, улам их бухимдал үүсгэнэ. Үүний улмаас Хятадад ашигтай хамтын ажиллагааг харилцан хөгжүүлэх прагматик сонголтын оронд цэвэр улс төрийн шаардлагуудыг тавьж байна. Ингэхдээ Япон нь Хятадын эсрэг дайсагнаж байна тэгэхээр японы бараа таваарыг устгах хэрэгтэй гэж. Японд ч бас тийм байна. Ингэхдээ Хятадад япончуудыг түнш гэхээсээ бүр илүү аюултай өрсөлдөгч гэж хүлээж авч байна.

Сэтгэгдэлүүд

Дээш