Дэлхийн нийт алтны худалдааны 20 хувь нь Дубайд арилжаалагдаж байна гэж Дубайн бараа таваар-түүхий эдийн төвийн илтгэлд өгүүлжээ. Илтгэлийг 4-сарын 6-нд Арабын Нэгдсэн Эмирт Улсын санхүүгийн нийслэлд нээгдэх үнэт төмөрлөгийн асуудлаархи олон улсын 2-р бага хуралд зориулжээ. Сүүлийн арван жилд тус улсаас үнэт төмөрлөг худалдаж байгаа компаниудын үйл ажиллагаанд аюулгүй таатай нөхцөл бүрдүүлэхэд асар их хүчин чармайлт гаргасан гэж Дубайн бараа таваар-түүхий эдийн төв онцлов.
Үнэт төмөрлөгийн асуудлаархи олон улсын бага хурал эдийн засгийн чөлөөт бүст орших үйлдвэр худалдааны төв-Дубайн «Алмас эрдэнийн цамхаг» гэгчэд чуулан хуралдана. Үнэт төмөрлөг, эрдэнэ олборлох, боловсруулах, худалдах олон улсын 600 компанийн төлөөлөгчдийн газрууд тэнд ажиллаж байна. Энэтхэг, Хятад, АНУ ба Европын орнууд, түүнчлэн Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн үнэт төмөрлөгийн талаархи мэргэжилтнүүд бага хуралд оролцохоор Дубайд хүрэлцэн очлоо.