СХЗГ-ын Итгэмжлэлийн хэлтсийн дэргэдэх Хүнс, хүрээлэн буй орчны сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хороо нь 2013 оны 01-р сарын 18-ны өдөр ээлжит хурлаа хийж анхны итгэмжлэлийн үнэлгээнд хамрагдсан сорилт шинжилгээний лабораториудын итгэмжлэлийн асуудлыг авч хэлэлцлээ. Хурлаас гарсан дүгнэлт зөвлөмжийн дагуу “Тэсо” ХХК-ийн дотоодын чанарын хяналтын лаборатори болон “Талх чихэр” ХК-ийн дотоод хяналтын лабораторид хүнсний бүтээгдэхүүний сорилт шинжилгээ гүйцэтгэх итгэмжлэл олгох шийдвэр гарсан. Үүний дагуу 2013 оны 01-р сарын 29-ны өдөр дээрх лабораториуд СХЗГ-аас Итгэмжлэлийн гэрчилгээг албан ёсоор гардан авав. Ингэснээр “Талх чихэр” хувьцаат компанийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, “Тэсо” корпорацийн Айсмарк, Милко үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд нь дотоодын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр хянагдаж гарах боллоо.