logo
“Ард түмэн Та -Хаан” хэрэглэгчдийн үндэсний форум болно

“Ард түмэн Та -Хаан” хэрэглэгчдийн үндэсний форум болно

2012/11/05

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачлагаар иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаалах, тулгамдаж буй асуудлуудыг судлан шийдвэрлэх, хэрэглэгчийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхжүүлэх зорилгоор “Ард түмэн Та-Хаан” хэрэглэгчдийн үндэсний Форумыг хоёр үе шаттайгаар 11 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Эхний үе шатны арга хэмжээ аймаг, дүүргүүдэд зохион байгуулагдах бөгөөд хот тохижилт, нийгмийн хэв журам, орчны бохирдол, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ, орон сууц сэдвийн дор өрнөх бөгөөд энэ хүрээг хамарсан иргэдийн санал хүсэлт, асуулгыг багцалж аль салбарт илүүтэй иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг дүгнэн ярилцаж  санал бодлоо солилцох юм. 

Харин дараагийн шатны арга хэмжээ Төрийн ордоны хурлын танхимд  11 дүгээр сарын 9-ний өдөр болох бөгөөд аймаг, дүүргүүдээс багцалан ирсэн санал хүсэлтүүд дээр тулгуурлан цаашид авах арга хэмжээний талаар нэгдсэн дүгнэлтэд хүрч бодлого боловсруулагч нарт иргэдийн үгийг хүргэхээр төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээнд хэрэглэгчид, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, олон нийтийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн  төлөөлөгчид  урилгаар оролцоно.

Сэтгэгдэлүүд

Дээш