logo
Эрчүүд тааварлахын аргагүй

Эрчүүд тааварлахын аргагүй

2011/07/09
Эмэгтэйчүүд  эрчүүдийн бодолд юу оршиж байгааг тааж таамаглаж чаддаггүй нь  хүүхнүүд өөрсдөөс нь  юу хүсээд байгааг эрчүүд ойлгодоггүйтэй адил юм.  Эрчүүдийг  ойлгомжгүй гэж боддог нь тэдний үйлдэл үргэлж эмэгтэйчүүдийг гайхашруулж байдагтай холбоотой.  Эрчүүд гайхалтай болзооны дараа  гэнэт алга болдог. Утсаар ярьж, мессеж бичихэд  огт хариу өгөхгүй. Бас  хэзээ ч гэрлэхгүй гэж ярьдаг.  Гэвч дараа нь тэд үнэнч нөхөр болдог.
Хэрэв эр хүн харьцаагаа таслах болсон шалтгаан, утасны дугаарыг нь мартсан эсвэл өөр бүсгүйтэй болсон зэргийг эмэгтэй хүн огт тоохгүй бол яах вэ?  Хэрэв эмэгтэй хүнд энэ бүхэн таалагдахгүй бол яах вэ? Энэ бүх асуултын хариултыг бид доор өгүүлэх гэж байна.
Тэр яагаад над руу залгахгүй байгаа юм бэ?
Яагаад гэвэл тэр чамд хайргүй.
Тэр яагаад намайг орхиод явж байгаа юм бэ?
Яагаад гэвэл чи түүний сонирхол биш.
Тэр яагаад сураггүй болчихов оо?
Тэр чамд дургүй.
Хэдийгээр дээрх гаргалгаа үнэний хувьтай ч бүх эрчүүдийг адилхан гэж бодох нь эндүүрэл. Эмэгтэйчүүдийн дунд  өөрсдийгөө эр хүний тоглоомын золиос гэж бодох хандлага түгээмэл байдаг. Брижит Жонсын өдрийн тэмдэглэл, болон Sex and the City  зэрэг кино бол эмэгтэйчүүдийн ертөнцөд юу болж байдгийг тодорхой харуулдаг юм. Үнэн хэрэгтээ  тэд  эрчүүдийг  сэтгэл татам өөдгүй амьтад эсвэл аваад суучихмаар эр мөн эсэхийг  хардаг.  
Харин ямар ч эр хүн миний доор хэлэх үгтэй санал нийлэх байх.  “ Эрчүүд эмэгтэйчүүдийн бодож байгаа шиг нууцлаг, ойлгомжгүй хүмүүс биш.  Хэдийгээр тэдэнд өөр хүсэл эрмэлзэл байдаг ч сексийг хамгийн түрүүнд тавьдаг нь үнэн”
Хэрэв энэ үнэн бол тэд яагаад гэр бүлтэй болохыг хүсдэг юм бэ? Тэд хэд л бол хэдэн эмэгтэйд үр удмаа үлдээж чадахгүй гэж үү? Гэвч засаршгүй этгээд ч хамгийн халамжтай нөхөр болох нь бий.  Эмэгтэйчүүд сайн эр хүнийг олох хэцүү гэдэг. Нөгөө талаар та ганц бие эрээс ингэж асуувал тэр ч бас сайн бүсгүйг олох амаргүй гэж хариулах болно.  Өрөөсгөл хайраас болж шаналж, ганцаардаж байдаг нь зөвхөн эмэгтэйчүүд биш аж. Эрчүүд ч бас золиос болдог.

О. Халиун

Сэтгэгдэлүүд

Дээш